Кендалл Женнер дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчөөр тодров

Forbes сэтгүүлээс уламжлал ёсоор Оны хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтыг гаргалаа. Жагсаалтыг 23 настай Кендалл Женнер тэргүүлжээ.

2018 онд Кендалл Женнер 22.5 сая ам.долларын орлого олжээ. Үүнд, загварын долоо хоногийн шоугийн цалин, рекламд зураг авахуулсны төлбөр, мөн брэндийн нүүр царай болсны урамшуулал багтсан байна.

Жагсаалтын аман хүзүүнд  Карли Клосс 13 сая ам.доллараар бичигджээ. Харин гуравдугаар байрыг тус бүр 11.5 сая ам.долларын орлого олсон Крисси Тейген, Рози Хантингтон-Уайтли нар хуваан эзэллээ. Тавдугаар байрт тус бүр 10 сая ам.долларын орлогоор Жизель Бундхен, Кара Делевинь нар бичигджээ.

Үүний дараагаар эгч дүү Жижи болон Белла Хадид нар тус бүр 9.5 сая, 8.5 сая ам.долларын орлогоор жагссан байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE