“Штутгарт”-ын ахлагчийн аав стадионд амьсгал хураажээ

Германы Бундеслигийн 15 дугаар тойргийн “Штутгарт”-“Херта”-гийн 2:1-ээр өндөрлөсөн тоглолтын үеэр нэн эмгэнэлтэй явдал болжээ.

“Штутгарт”-ын ахлагч Кристиан Гентнерийн аав хүүгийнхээ тоглолтыг үзэхээр стадионд ирээд, тоглолтын үеэр бие нь муудаж амьсгал хураасан байна. Эмч нар эмнэлгийн анхан шатны тусламж цагалдалгүй үзүүлсэн ч амийг нь аварч чадсангүй.

Кристиан Гентнер бүтэн 90 минут тогложээ.

“Штутгарт”-аас гашуудлын мэдэгдэл гаргасан байна. “Гентнер болон түүний гэр бүлийнхэнд клубын зүгээс эмгэнэн гашуудаж буйгаа илэрхийлье. Хүнд хэцүү цаг үед клубын зүгээс чадах бүхнээрээ тусалж, дэмжихэд бэлэн байна” хэмээн мэдэгдэлд дурьджээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE