УИХ-ын даргыг огцруулах бичигт дэд дарга Я.Санжмятав гарын үсэг зуржээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний тэргүүлсэн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах акц үргэлжилсээр байна. УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохоос нааш УИХ-ын чуулганд суухгүй гэж гишүүд мэдэгдсэнээс болж хоёр долоо хоног дараалан чуулганы хуралдаан хуралдаагүй юм.

Түүнээс гадна энэ акцад нэгдсэн гишүүдийн тоо 38-д хүрээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах бичигт 38 гишүүн гарын үсэг зураад байгаа юм. Тэгвэл танхимынхаа тэргүүнийг эсэргүүцэгчдийн тоо нэгээр нэмэгдэж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав гарын үсэг зуржээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цахим хуудастаа мэдээлжээ. Тэрээр “УИХ-ын дэд дарга Я. Санжмятав Төрийн гацааг гаргахын төлөө УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурлаа. Бас цаашдаа намайг жаахан тайван байхыг зөвлөж, зарим зүйл дээр зэмлэв” гэсэн байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE