2018 оны бүх ХОМ-ийг нээлттэй болгоно

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах бэлтгэл үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн 300 орчим эрх бүхий албан тушаалтныг оролцуулсан нэгдсэн сургалтыг зохион байгуулжээ.

2018 онд ХАСХОМ гаргах үүрэгтэй 40 мянга орчим мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтийг мэдээллээр ханган ажилласан бөгөөд мөн 2019 онд нийт мэдүүлэг гаргагчдын ХОМ-ийг олон нийтэд нээлттэй байршуулах төдийгүй, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахимаар бүртгэж, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тус газраас цахим системд шинэчлэл хийн ажиллаж байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE