Улсын нууц задруулсан хэрэгтэн З.Пагмажав давж заалджээ

Гадаадын тусгай албадад мэдээлэл дамжуулж улсын нууц задруулсан хэрэгт буруутгагдсан З.Пагмажавт холбогдох хэргийг Улсын дээд шүүх өчигдөр хянах товтой байв. УИХ-ын гишүүн М.Батчимэгийн туслахаар ажиллаж байсан түүнийг төрийн нууц задруулсан хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 16 жилийн ял оноосон юм. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ. Өчигдөр хуралдах товтой байсан хурал өмгөөлөгч гадаад томилолттой байгаагаас хойшилжээ.

Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн М.Батчимэг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE