Төмөр замын хэрэгт холбогдсон солонгос иргэдийн гомдлыг хэрэгссэнгүй

Төмөр замын гэгдэх хэргийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэлээ. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан саяхан болж төмөр замын хэрэгт холбогдсон БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл, Гу Дун Хён нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Samsung CT” компанийн захирал Ли Жон Ёлыг, Ухаа-Худаг–Гашуунсухайт чиглэлийн 267 км зайд төмөр зам тавих төсөл буюу “Монголын төмөр зам” компанийн хөрөнгийг завшсан, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн гэх хэрэгт буруутгаж хоёр шатны шүүхээс 40 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулаад байсан юм.

“Мон­голын төмөр зам” ком­панийн Ухаа худаг-Гашуун­сухайт чиглэлийн 267 км төмөр зам барих төс­лөөс мөнгө угаасан хэр­гийн мөрдөн байцаалтыг зур­гаан сар явуулсны эцэст “Samsung CT” компанийн захирал Ли Жонг Ёлыг сэжигтнээр татсан байдаг. Тэрээр хувьдаа компани байгуулж, компанийн дансаар дамжуулан их хэмжээний мөнгө завшсан нь тогтоогдсон ч, уг хэргийн хохирогч гэгдэх “Монголын төмөр зам” болон “Самсунг” компанийн талаас гомдолгүй гэсэн тул улсад учруулсан хохирлын 18 хувь болох 40 сая төгрөгөөр торгох ял оноосон юм.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE