Хейли Болдуин: Инстаграмаа хаалаа, энд дэндүү сөрөг юм

Жастин Биберийн сүйт бүсгүй Хейли Болдуин инстаграм дахь хаягаа түр хугацаагаар хааж, сэтгэл санаагаа амраахаар шийджээ. Тэрбээр ийм шийдвэр гаргаснаа тайлбарласан байна.

“Дэлхий дээрх хамгийн сайхан зүйлсийн нэг бол инстаграмаас түр хугацаагаар завсарлага авах. Ийшээ орохгүй хэсэг хугацаа өнгөрөхөд  би илүү жаргалтай, санаа амгалан болдог. Харин эргээд ороод ирэхээрээ түгшиж эхэлдэг. Намайг буруу битгий ойлгоорой. Инстаграм бол олон нийттэй харилцаатай байх сайхан боломж. Гэхдээ энд сөрөг хандлага дэндүү их.

Инстаграмдаа нэг ороход л хэн нэгэн чиний ямар нэгэн юмыг заавал шүүмжилж, гоочилсон байдаг. Үнэндээ бид бусдын хараан дор, байнгын шүүмжлэлд өртөж, тэдний нөлөөн дор амьдрах ёсгүй шүү дээ. Тэгэхээр бид одоо хэн нэгнийг шүүн гоочлох бус харин өөрийн хайртай хүмүүстээ хайр халамжаа биетээр мэдрүүлэхийн тулд энэ цахим орчноос татгалзах цаг иржээ.

Мөн би амьдралынхаа жаргалтай мөчийг тэр тэгчих болов уу, энэ ингэчих болов уу гэсэн түгшүүртэй өнгөрүүлэхийг хүсэхгүй байна. Тэртэй тэргүй энэ хорвоод хангалттай хорон муу санаа, үзэн ядалт, атаа жөтөө, өвчин зовлон бий шүү дээ” гэж Хейли Болдуин өгүүлжээ.

Одоогоор Хейли Болдуин Жастин Бибер нар Канадын нэгэн нуурын эрэг дээрх байшинд хамтдаа амьдарч байгаа ажээ. “Тэд Онтариогийн Уотерлугийн ойролцоо амьдарч байгаа. Жастин тэнд нуурын эрэг дээр том байшинтай. Хейли тэр хоёр тэндээ жаргалтай байгаа” гэж Хейлигийн ойрын гэх эх сурвалж хэвлэлд өчжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE