“Шивээ овоо” компанийн байранд гал гарчээ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын “Уурхай” багийн нутагт байрлах “Шивээ-Овоо” компанийн ажлын байранд өчигдөр гал гарчээ.

Галын дуудлагы өчигдөр 21:05 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 21:23 цагт очиж, 4х8 метрийн хэмжээтэй байрны дотор эд хогшил шатаж байсныг 24 минут ажиллаж унтраажээ.

Галын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE