Завханд ил задгай нядалгаа хийсэн этгээдүүдэд хариуцлага тооцохоор болжээ

Завхан аймгийн онгоцны буудлын ойролцоо олон зуун тооны бог мал нядалж гэдэс дотор, толгойг нь ил задгай хаясан тохиолдол гарчээ. Орон нутгийн иргэдийн зүгээс энэ явдлыг олноор шүүмжилсний дагуу аймгийн Цагдаагийн газраас шалгалт хийжээ. Шалгалтаар мал нядалгаа хийсэн этгээдүүдийг олж тогтоон хариуцлага тооцуулахаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт харъяаллын дагуу шилжүүлжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE