Страсбургийн алан хядагчийг устгажээ

Францын Страсбург хотын Зул сарын яармаг худалдааны үеэр гал нээж, дөрвөн хүний амийг егүүтгэж, 13 хүнийг шархдуулсан 29 настай Шериф Шекатыг устгасан тухай Францын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер мэдэгджээ.

“Лазарэгийн гудамжинд алан хядагчтай тун төстэй этгээдийг цагдаагийн ажилтнууд анзаарч баривчлахыг оролдсон. Гэвч баривчлах үеэр гэмт этгээд гал нээж, эсэргүүцэл үзүүлсэн тул газар дээр нь устгасан. Энэ талаар Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад албан ёсоор мэдэгдсэн” хэмээн Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер мэдэгдсэн байна.

Страсбургийн алан хядагч нь марокко гаралтай нэгэ бөгөөд яармаг худалдааны үеэр гал нээхдээ “Аллах Акбар!” гэж хашгирсныг олон хүн гэрчилсэн юм. Гэмт этгээд дөрвөн хүний амийг хөнөөснийхөө дараагаар цагдаа нартай буудалцаад зугтаж амжсан юм.

News1.mn Р.Гэгээ

SHARE