Байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн 51 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллагаас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн байдлыг Нийслэл, дүүргүүдийн хэмжээнд 2017 оны сүүлийн хагас жил, 2018 оны III улирлын байдлаар судалжээ. Энэ хугацаанд мөрдөн шалгах байгууллагуудад Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаарх 165 гомдол, мэдээлэл бүртгэгдэн, шалгагдсаны 87 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.

Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, хууль бусаар газрын хэвлийд халдсан,нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд ноцтой хохирол учруулсан, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн барьсан гэх мэтчилэн гэмт хэрэг үйлдсэн 53 хүнд холбогдох 51 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE