Ж.Батзандан: М.Энхболд маргаашийн дотор огцрохгүй  бүх ард түмний эсэргүүцлийн тэмцэлд орно

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагыг албан бичгээр хүргүүлж байгаагаа мэдэгдэв.

УИХ-ын даргыг огцруулах бичигт нийт 38 гишүүн гарын үсэг зуржээ. Тэд УИХ-ын даргыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл байнгын хороо, чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдсэн байна.

лээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын даргыг албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг УИХ-ын гишүүдийн олонх нь шаардсаар гурван долоо хоног болж байна. Тиймээс огцруулах шаардлагаа албан ёсоор гардуулж өгөх гэж байна. УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг даргалах ёсзүйн үндэслэлгүй гэж 38 гишүүн гарын үсэг зурсан. Дэмжиж байгаа 40 гаруй гишүүн байна. Засгийн газрын сайд нар, Ерөнхий сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөж болдог. Ерөнхийлөгч хүртэл албан тушаалаасаа чөлөөлөгддөг хуультай. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд хуулийн заалтын ард нуугдаж хуулиараа чөлөөлөгдөх боломжгүй гэж хэлж байгаа. Өнөөдөр Монголын төрд шударга ёс юунаас ч илүү чухал байгаа. Хариуцлага алдсан сайд нар, байгууллагын удирдлагууд ёсзүйн хариуцлага хүлээж ажлаасаа чөлөөглөгдөх хүсэлтээ гаргасан. Яг ийм хүсэлийг гаргаач гэж УИХ-ын дарга М.Энхболдоос шаардаж байна”гэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Манангийн толгойлогчийг УИХ-ын даргаас огцруулах нь зүйтэй гэдэгт УИХ-ын гишүүдийн олонхи нэгдсэн. М.Энхболд маргаашийн дотор огцрохгүй  бол нийт монголчуудтайгаа, Иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтарч бүх ард түмний эсэргүүцлийн тэмцэлд орно” гэсэн юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE