Викториа Бекхэм нөхөртөө зориулсан шивээсээ арилгуулжээ

Дуучин, загвар зохион бүтээгч Викториа Бекхэм хүзүүнийхээ ар шилэн дээр еврей хэлээр нөхөртөө зориулан хийлгэсэн шивээсээ олон жилийн дараагаар арилгуулжээ. “Би хайртынхаа өмч, хайрт минь миний өмч” гэсэн утгатай энэхүү шивээсийг 2015 оны сүүлчээр л арилгах тухайгаа Викториа анх ярьсан удаатай.

Саявтархан Лондонд болсон Fashion Awards ёслолд Викториа Бекхэм ар нуруу нь задгай хар өнгийн даашинзтай очиход хэвлэлийнхэн шивээсээ бүрэн арилгуулсныг анзаарсан байна.

Шивээсийг арилгуулах болсон хоёр шалтгааныг хэвлэлийнхэн дурьджээ. Нэгд, загварын томоохон брэндийн эзэн хүн биедээ шивээстэй байх нь зохимжгүй гэж үзсэнийх. Хоёрт, сүүлийн үед Бекхэмийн гэр бүлийн харилцаа хөндийрч, асуудалтай болсон тухай мэдээнүүд түгэх болсон юм.

Дэвид Бекхэм “Интер Майами” хэмээх хөлбөмбөгийн клуб байгуулан ажиллаж буй бол Викториа хувцас загварын брэндтэй болж, загварын ертөнцөд амжилттай ажиллаад хэдэн жилийн нүүр үзэж байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE