Хүүхдийн автобусны шинэ чиглэлийг туршина

“Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлэх, ерөнхий боловсролын зарим сургуулиудын хүүхдийн автобусны шинэ чиглэл турших хэлэлцүүлэг болов.

Хэлэлцүүлэгийн үеэр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад тулгамдаж буй дараах үндсэн асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагын төлөөллүүд харилцан санал бодлоо солилцлоо. Үүнд:

  1. Авто замын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэдэг ерөнхий боловсролын зарим сургуулийн сурагчдыг гэр сургуулийн хооронд аюулгүй, ая тухтай зорчих боломжийг судлах зорилгоор “Хүүхдийн автобус”-ны шинэ чиглэлийг турших, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах;
  2. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэлийн нутаг дэвсгэрт сургуулийн барилгыг өргөтгөх буюу шинээр барих ажлыг эрчимжүүлэх, сургуулийн байрны хүртээмжтэй холбоотой асуудал, нөхцөл байдлыг судлах, дүн шинжилгээ хийхээр болов.

Эх сурвалж: news1.mn

SHARE