Гарьд Н.Ганбаатарын барилдах эрхийг хасч, Б.Эрдэнэхүү улсын цол хүртэж магадгүй болов

Өнгөрсөн зуны наадмаар шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авахад улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир болон шинээр улсын начин цол хүртсэн Ц.Бямба-Очир нараас допинг илэрсэн тухай өмнө нь зарласан.

Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар Н.Ганбаатар, А.Цацабшир, Б.Бямба-Очир нарын барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргажээ.

Тавын даваанд дээрх гурван бөхөд өвдөг шороодсон улсын арслан Э.Оюунболд, улсын начин Ч.Хөхчирэнгэр нарт чимэг олгохоор болсон байна. Харин аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүлэхээр болжээ.

Ийнхүү Монгол бөхийн түүхэнд тав даваагүй бөх улсын начин цол хүртэх анхны тохиолдол мөдхөн гарч магадгүй байна.

Мөн Ц.Бямба-Очирын улсын начин цолыг хураах саналыг мөн Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.

news1.mn

SHARE