Хятадуудын бодит амьдралыг дэлгэсэн гэрэл зурагчныг баривчлан хорьжээ

 

Олон улсын гэрэл зурагчдын World Press Photo шагналыг гурван ч удаа хүртсэн Лу Гуаныг Хятадын цагдаа нар баривчлан, хорьжээ. Арваннэгдүгээр сарын 5-нд БНХАУ-ын Шиньжян-Уйгурын Өөртөө Засах орны нийслэл Өрөмч рүү нисээд Лу Гуан ор сураггүй алга болжээ. Хэд хоног түүнийг сураггүй алга болсонд тооцон хайсан ч сүүлд нь цагдаа нар баривчлан хорьсон нь тодорхой болсон байна.

“20 гаруй хоног холбоо барилгүй алга болсных нь дараа түүнийг баривчлан хорьсон тухай дууллаа. Шиньжяний Цагдаагийн газарт би удаа дараалан хандсан ч надад ямар ч тоймтой хариулт өгсөнгүй. Түүнийг минь эсэн мэнд гаргана л гэж найдья” хэмээн Лу Гуаны эхнэр Сюү Сяа Ли өгүүлжээ.

Лу Гуан “Хөгжил ба бохирдол” нэртэй гэрэл зургийн цогц бүтээлээрээ World Press Photo-гийн шагналыг хэдэн сарын өмнө гарджээ.

Дэлхийн хамгийн өндөр бохирдолтой 10 хотын 7 нь Хятадад байдаг талаар тэрбээр гэрэл зургийнхаа тайлбарт өгүүлж, зургуудаараа нотолсон юм. Мөн Хятадын бохирдол, ядуурал ямархуу хэмжээнд хүрснийг гэрэл зургуудаараа тод томруун харуулсаар ирсэн юм.

Лу Гуаны зургуудыг сонирхоно уу.

News1.mn Р.Гэгээ

SHARE