Тамирчин бүсгүй усанд орохдоо утсаар ярьж байгаад амиа алджээ

Оросын тулааны спортын аварга, 15 настай тамирчин  Ирина Рыбникова ваннд усанд орж байхдаа цахилгаанд цохиулан нас барсан золгүй явдал гарчээ.

Цагдаа нарын тогтоосноор бол тамирчин бүсгүй усанд орж байхдаа цэнэглэгчид холбосон утсаар ярьж байгаад утсаа усанд алдаж, цахилгаанд цохиулжээ.Тамирчин бүсгүйг нас барсны маргааш цогцсыг ванны өрөөнөөс нь олсон байна.

Ирина Рыбникова нь эртний олимпийн наадмын тулааны спортын нэгэн төрөл болох панкратионоор хичээллэдэг, улсынхаа аварга тамирчин байжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE