Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооныхон сургууль, цэцэрлэгтэй болохоор газраа чөлөөлж эхэлжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо сургууль, цэцэрлэггүй хороодын нэг. Тус хороонд сургуулийн насны 2500, цэцэрлэгийн насны 1600 хүүхэд амьдардаг. УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар тус хороонд 640 суудалтай сургууль, 160 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгөөр бариулах шийдвэр гараад байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг 2019 онд дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг тус ажлыг санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал мэдэгдэж байгаа.

Бүтээн байгуулалтын ажлын явцад газар чөлөөлөх шаардлагатай байгаа бөгөөд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, 23 дугаар хорооны Засаг дарга нарын багийнхан газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлжээ. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэд 2019 оны хичээлийн шинэ жилээр хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хамруулах боломжтой болох ажээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE