Хойд туйлын нохойт чарганы аяллын төлөөх уралдаанд монгол аялагчаа дэмжээрэй

Хойд туйлд “Fjallraven-2019” нохойт чаргаар аялах эрхийн төлөөх онлайн санал асуулга өнгөрсөн сарын 15-нд эхэлжээ. Энэ жилийн  уралдаанд оролцох улс орнуудыг арван бүс болгон хувааснаас нь гурван бүсээс монголчууд өрсөлдөж байгаа юм байна. Хойд Америкаас “Номадик хайкинг” клубыг үүсгэн байгуулагч аялагч Д.Түвшинбаяр өрсөлдөж байгаа аж.

Түүнийг Монгол Улсаас Санфранциско-Бэй Ариад суугаа Ерөнхий Консул Э.Галбадрах дэмжин хүлээн авч уулзан Монгол Улсын Төрийн далбааг дурсгажээ. Онлоайн санал асуулга дуусахад дөрөв хоног үлдээд байгаа ажээ. Д.Түвшинбаярыг дэмжвэл https://polar.fjallraven.com/contestant/?id=4793 хуудсаар санал өгөх боломжтой.

“Fjallraven” нохойтой чарганы уралдаанд 2015 онд Монголоос “цэнхэр үст” Э.Цэрэн, АНУ бүсээс 2016 онд Б.Загдаа, 2017 онд Бааска, 2018 онд C.Номин оролцож, ялагч болж байжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE