Бригадын генерал цол нууцаар шагнуулсан эрхэм хэн бэ?!

Төрийн ордноос ниссэн “бор шувуу” ихэнхдээ бодитой байдаг. Тэгвэл ойрын өдрүүдэд нэгэн эрхэм Бригадын генерал цолыг нууцаар хүртсэн тухай мэдээлэл түгээд удлаа.

Тодруулбал, цэрэг арми, хүчний байгууллагад ажиллаж байгаа нэгэн Бригадын генерал цол хүртсэн. Тэр хүн тун удахгүй ЗХЖШ-ын дарга болж магадгүй гэсэн яриа Төрийн ордноор тараад байна.

Уг нь “Цэргийн дээд цол олгох ёслолын журам” гэж бий. Түүнд “…Цэргийн дээд цол олгох ёслолыг Төрийн ордны “Соёмбо” танхимд гүйцэтгэнэ. …Цэргийн дээд цолны батламж бичиг, мөрдэсийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч гардуулна. …Цэргийн дээд цол олгох ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөх, цэргийн дээд цол хүртэгчийн шадар захирагч /дарга/ байлцана. …Цэргийн дээд цол хүртэж буй офицер цэргийн ёслолын дүрэмт хувцастай цол олгох ёслол үйлдэх танхимд хүрэлцэн ирнэ. …Цэргийн дээд цол хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан уншина. …Зарлиг уншсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч генерал цол хүртээсэн батламж бичгийг, генерал цолны мөрдэсийн хамт цэргийн дээд цол хүртэгчид гардуулж, баяр хүргэнэ. …Цэргийн дээд цол хүртэгч Монгол Улсын Ерөнхийлөгчид цэргийн дүрэмд заасны дагуу талархал илэрхийлнэ. …Цэргийн дэд цол хүртэгч генералын ёслолын дүрэмт хувцсаа өмсч, цэргийн дээд цол хүртсэн тухайгаа Ерөнхийлөгчид илтгэнэ” гэж заасан байдаг.

Эндээс үзвэл, Бригадын генерал цолыг түмний нүдэн дээр, Төрийн ёслол үйлдэж олгодог байна.

Өөрөөр хэлбэл, Бригадын генерал цолтон нууцаар “төрөх” боломжгүй аж. Гэвч Төрийн ордонд нисч яваа энэ яриаг Ерөнхийлөгч, түүний Тамгын газар нэг тийш шийдэж хариу тайлбар хийх шаардлагатай юм.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE