“Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван “Хаан шонхор” хүртлээ

Хан Хэнтий нутгийн Оны шилдэгүүдийг тодруулах “ХААН ШОНХОР-2018” тэргүүн ёслол өнгөрсөн баасан гаригт болжээ. 2018 оны “Хаан шонхор”-ын эзнээр “Цагаан шонхор холдинг” компанийн ерөнхий захирал Чимэдийн Энхтайван тодорсон байна.

Чимэдийн Энхтайваныг “Цагаан шонхор”-ын Энхтайван гэдгээр нь монголчууд андахгүй. Тэрээр 30 орчим жилийн өмнө Чингис хаан, цагаан шонхор хэмээн хэлэхээс цээрлэдэг байсан нийгмийн ороо бусгаа үед Хан Хэнтий нутгаасаа эзэн богд Чингис хааныг сурталчлах ажлыг эхлүүлж байсан түүхтэй. Ч.Энхтайван Цагаан шонхор компани байгуулж, нүүдэлчдийн ахуй соёлыг илэрхийлсэн “Чингисийн хүрээ” цогцолбор байгуулсан нь эдүгээ аялал жуулчлалын салбарыг тахлах цөөхөн дурсгалуудын нэг болсон билээ. Тиймдээ ч Хан Хэнтий нутгийн тэргүүн шагнал “Хаан шонхор”-ын эзнээр тодорсон нь нүдээ олсон шагнал гэдгийг нутгийнхан ам сайтай байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE