Энхийг сахиулагчид 30 гаруй хүний амийг аварчээ

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид гал түймрийн голомтод ажиллаж, орон нутгийн 30 гаруй иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгааллаа.

2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний 8-р ээлжийн мотобуудлагын батальоны 14  алба хаагч, 3 техниктэйгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ үед Парианг суурингаас 8 км зайтай орон нутгийн жижиг омог айлын ойролцоо их хэмжээний гал гарч байсныг мэдэж, яаралтай тусламж үзүүлэн тус омгийн иргэдийн амь нас, эд хөрөнгийг галд өртөхөөс сэргийлсэн байна.

Энэхүү түймэр нь 500 метр өргөн, 10 километрийн урт газар орныг хамарчээ.

SHARE