Пеле: Неймар авьяасаа алж байна

Хөлбөмбөгийн Хаан хэмээх тодотголтой Бразилын домогт хөлбөмбөгч Эдсон Арантес ду Насименту буюу Пеле элэг нэгт Неймарын талаар бодлоо хэлжээ.

“Неймар талбай дээр байнга унаад байхаар өмгөөлсөн үг хэлэхэд ч хэцүү болчих юм. Түүний тэр үйлдлүүд хөлбөмбөгтэй холбоогүй. Уулзан ярилцахдаа ч би хэлсэн. Ямар их авьяас чадвартайг нь сануулсан. “Бурхан чамд авьяасыг харамгүй заяасан. Гэвч чи тэдгээр үйлдлүүдээрээ авьяасаа алж байна” гэж би хэлсэн. Бразил дэлхийн аварга болж чадаагүйд Неймар их гутарсан.

Мбаппег надтай их зүйрлэх болжээ. Тэр 19 настайдаа дэлхийн аварга болж чадснаараа бол надтай үнэхээр ижил юм. Неймар уг нь Мбаппегаас илүү туршлагатай, юм үзсэн хөлбөмбөгч. Гэвч Европ даяар өнөөдөр Неймарыг бус Мбаппегийн талаар илүү ярьж байна” хэмээн Пеле өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE