Гишүүд бие биеийнхээ тойргийн баялгийг ухаж, усыг бохирдуулдаг амь зуудаг гэлээ

 

Д.Бат-Очир

Сүүлийн хэдэн сар УИХ-аар хэрүүл л сонсдог болов. Хууль яаж батлагдаад, ажил хаагуур нь бүтээд байгаа юм, бүү мэд.

Хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг хувийн компаниараа Сэлэнгийг бохирдуулж байна, сонгогчид маань танд хэлүүлсэн гэв.

Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг дүү нараараа Булганы газар нутгийг ухуулж байна гээд хэлчихнэ лээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ж.Бат-Эрдэнэ хоёрын эдгээр үг үнэн бол гишүүд бие биеийнхээ тойргийн баялгийг ухаж, усыг бохирдуулан байж амь зуудаг бололтой.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE