Сайд асан Б.Сономпилийн шүүх хурлын тов удахгүй гарна

Эрчим хүчний сайд асан Б.Сономпилийн албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт АТГ-аас шалгаж эхэлсэн. Уг хэргийн мөрдөн байцаалт дуусчээ. Хэргийг прокуророос хянан Хан-Уул дүүргийн шүүхэд өчигдөр шилжүүлжээ.

Б.Сономпил нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Эрчим хүчний яамнаас зарласан худалддан авах ажиллагаа, тендер, Амгалан дулааны цахилгаан станц болон уг станцын санхүүжилттэй холбоотой асуудалд холбогдсон юм. Ингэхдээ хөгжлийн банкнаас дээрх тендерийн санхүүжилтийг авсан нь тогтоогджээ.

Шүүх хурлын тов удахгүй гарах аж.

Эх сурвалж: news1.mn

SHARE