Гишүүд чуулганы танхимд эсэргүүцэл илэрхийлэв

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Чуулганд Ерөнхий сайд болон зарим сайд нар оролцохгүй байгаа юм. Чуулганыг М.Энх-Амгалан гишүүн даргалж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нарын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан лоозон барин чуулганы танхимд зогсолт хийлээ. Түүний дараагаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. тодруулбал, Монголбанканд тушаах алтны хүүг 2.5 байгааг үргэлжлүүлж 5 жилийн хугацаагаар сунгах хуулийн төслийн өөрчлөлт оруулж иржээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

Түүнчлэн энэ асуудлыг хэлэлцэхийн өмнө ХХААХҮ-ийн сайдын томилгоог хэлэлцэх байв. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон зарим сайд нар орж ирээгүй учраас гишүүдийн саналаар ХХААХҮ-ийн сайдын томилгоог хойшлуулсан юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE