Кендалл Женнерийг Бен Симмонсийн тоглолтыг үзэхийг хориглов

Загвар өмсөгч Кендалл Женнерийг NBA-гийн “Филадельфи 76”-ийн тоглогч Бен Симмонстой харилцаагаа сэргээж магадгүй талаар хэвлэлүүд мэдээлж, бүсгүй ч өөрөө хэд хэдэн удаа очиж тоглолтыг нь үзээд байна. Тэгвэл “Филадельфи”-гийн нэгэн фанат Кендалл Женнерийг багийнхаа тоглолтыг үзүүлэхийг хориглох хүсэлт гаргажээ.

“Кендалл Женнертэй харилцаагаа сэргээснээр Бен Симмонсийн тоглолт унаж байна. Улирлыг 10 дараалсан хожлоор эхлүүлсэн атал Женнерийг ирж үзсэн тоглолтод манай баг анхны хожигдлоо амслаа. Кендалл хар баасан гаригт ирэхэд бас дахиад хожигдсон.

Хэрвээ Женнерт сэтгэл, боловсон зан гэж байдаг бол дахиж тоглолт ирж үзэх хэрэггүй. Түүнээс болж Бен Симмонсийн тамирчны замнал зогсолтод орж, ямар ч гэмгүй Жимми Батлер гэмтлээ. Энэ солиорлыг зогсоох ёстой” гэж фанат Эйдан Пауэрс өгүүлжээ.

Гэхдээ энэ бол ганц Эйдан Пауэрсийн бодол бус “Филадельфи”-гийн 6000 фанат түүний энэ шаардлагад гарын үсгээ зурж, нэгджээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE