Орландо Блумтай уулзахын тулд Кэти Перри 50 мянган ам.доллар төлөв

АНУ-ын Малибуд ойн түймэр дэгдэж, олон айл өрх хохирол амссан. Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахаар дуучин Кэти Перри гараа сунгаж, концерт тоглож, орлогоо сайн үйлсийн аянд хандивлаж буй юм. Үүний зэрэгцээ Кэти Перри сүүлийн хоёр жилийн турш хамтдаа амьдарч буй жүжигчин Орландо Блумыгаа нэг ёсны дуудлага худалдаанд оруулаад авчээ. Блумтай хамт оройн зоог барьж, хамтдаа зугаалах болзооны эрхийг 50 мянган ам.доллараар зарна гэсэн зарыг Кэти Перри өөрөө гаргасан аж. Болзооноос олсон мөнгөө мөнөөх сайн үйлсийн санд хандивлахаар тооцоолжээ.

Блумтай нэг оройг хамтдаа өнгөрүүлэхийг хүссэн эмэгтэйчүүд маш олон байсан гэнэ. Нэг бүсгүй хамтдаа 45 минут байхын тулд 20 мянган ам.доллар төлөх ч санал гаргажээ. Гэвч эцсийн шийдвэрийг Кэти Перри гаргахдаа өөрөө 50 мянган ам.доллар төлж сэтгэлт залуутайгаа өөрөө уулзжээ. Хайр хармын сэтгэл хамтдаа төрсний учир ийм алхам хийлээ гэж хэвлэлээр дүгнэсэн байна.

Гэхдээ Кэти Перригийн хувьд 50 мянган ам.доллар гэдэг бол бага тоо. Сүүлийн нэг жилийн хугацаанд түүнийг 65 сая ам.долларын орлого олсон гэж Forbes тооцсон юм.

News1.mn Р.Гэгээ

SHARE