Гаргүй эр хөлгүй эмэгтэйн жаргалтай амьдрал

БНХАУ-ын ӨМӨЗО-ны нэгэн хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн амьдрал хэвлэл мэдээллээр цацагдсанаас хойш эерэг сэтгэгдэл их төрүүлж байгаа ажээ.

Цэргийн албан хаалгач Лю Хэй золгүй тохиолдлоор гаргүй болсон гэнэ. 2007 онд тэрбээр 13 настайдаа хоёр хөлгүй болсон Ли бүсгүйн талаарх нэвтрүүлгийг зурагтаар үзээд, очиж уулзахаар тэмүүлжээ. Ингээд тэмүүлсэндээ хүрч, хоёр хөлгүй бүсгүйтэй уулзаад “Хоёулаа гэрлэе. Тэгвэл бид хоёр гартай бас хөлтэй болно. Хамтдаа жаргалтай амьдарья” гэсэн санал тавьжээ. Бүсгүй саналыг хүлээн авч, тэд хамтдаа амьдарчээ.

Одоо тэд охинтой болсон. Жижиг фермертээ тахиан аж ахуйн эрхэлж, хүнсний ногоо тарьдаг аж. Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлд хүмүүс туслах гэдэг ч туслалцаа авдаггүй гэнэ. “Бид гурав бусдын хүчээр амьдрахыг хүсдэггүй. Ажиллаж л байвал бид гурав хангалттай хүрэлцэхээр амьдарч чадна” гэж Лю Хэй өгүүлжээ.

Лю Ли хоёрын амьдралын талаархи нийтлэл хэвлэлд гарснаас хойш тэд интернэтийн од болцгоожээ. Ялангуяа хамтдаа байгаа зураг дээр охин маш их жаргалтай харагдаж буй нь олны сэтгэлийг их татсан байна. “Охины зургийг харахад л аз жаргал бүрэн мэдрэгдэж байна” хэмээн нэгэн хүн сэтгэгдэлдээ бичжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE