Аваргуудын лигээс “Манчестер Сити”-г хаслаа ч Англиас дөрвөн баг оролцоно

Европын Хөлбөмбөгийн Холбооноос Английн “Манчестер Сити”-гийн санхүүгийн фэйр-плей зөрчсөн эсэх асуудлыг нарийн шалгаад ойрын хугацаанд шийдвэр гаргана гэдгээ мэдэгдлээ.

Европын нэр хүнд бүхий хэд хэдэн хэвлэлээр “Сити”-г санхүүгийн фэйр-плейг илт зөрчсөн хэрнээ зөвхөн 18 сая паундын торгууль төлөөд өнгөрсөн 2014 оны явдлыг нэхэн сануулжээ. Мөн тус хэргийг бүрэн нягтлан шалгаагүй гэж үзсэн байна. Үүнтэй холбогдуулан Европын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Александер Чеферин ойрын хугацаанд шийдвэр гаргахад хүрчээ

“Сити”-г фэйр-плей зөрчсөн гэж үзвэл мөнгөн торгуулиас гадна ирэх улирлын Аваргуудын лигт оролцох эрхийг нь хасч магадгүй байгаа ажээ.

Гэхдээ “Сити” Аваргуудын лигт оролцох эрхээ хасууллаа гэхэд Англиас тус тэмцээнд дөрвөн баг оролцох журам хэвээр үлдэх гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ улиралд Премьер лигт тавдугаар байр эзлэх багт ирэх улиралд Аваргуудын лигт өрсөлдөх эрхийг өгч болох ажээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE