“Эрдэнэс-Тавантолгой” ХК 700 гаруй ХАБ-ын ажилтантай болох зорилго тавилаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамгийн үнэт баялаг бол эрүүл, эрч хүчтэй ажилчин, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж ажиллах ухамсарт хамт олон билээ.

Энэ үүднээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэс, Сургалт судалгааны алба хамтран компанийн нийт ажилчдын нэгдсэн сургалтыгнэгж газруудын дунд зохион байгуулж амжилттай өндөрлүүллээ.

Сургалтаар аюул, эрсдэл зөвхөн уурхайд, үйлдвэрлэл дээр байдаг биш хаана ч тохиолдож болно, гагцхүү иргэн хүн өөрөө өөрийгөө болон бусдыг аюул, ослоос хамгаалах үүрэгтэйг онцлолсон юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэс ажилчдын эрүүл, аюулгүй байдлыг тогтоох эрсдлийн үнэлгээг тогтмол хийж,Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийг сахин ажиллаж, тогтмол сургалтуудыг зохион байгуулснаарөнгөрсөн 2018 онд ослын дуудлага багассан тоо гарсан байна.

Сургалтын үеэр Оффисын ажилчдыг 2019 оноос мөн дээрх сургалтанд тогтмол хамруулж, хувь хүний эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг нийт ажилтнуудын дунд зохион байгуулж, ажилчдынхаа эрүүл мэнд, соёл хөгжлийн талаар хөтөлбөр боловсруулж ажиллахаа Хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн дарга Х.Эрдэнэбат таницууллаа.

“Ажилтан бүр ХАБЭА-н зохих мэдлэгтэй байж, хичээн ажиллавал, өөрийгөө төдийгүй, хамт олноо аюулаас хамгаалж чадах бөгөөд 2019 онд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн 700 гаруй ажилтныг ХАБЭА-н ажилтан болгох зорилттой ажиллана. Үүний тулд сургалтыг тогмол хийж, шинэ аргаар мэдлэгжүүлнэ.” гэдгээ Үйлдвэрлэл, Уул уурхайн газар хариуцсан дэд захирал Г.Дэлгэрбаяр сургалтын үеэр ажилтнуудад хандаж хэлэв.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр явуулж буй ээлжит сургалтаар нийт ажилчид ХАБЭА-н талаар өмнөх эзэмшсэн мэдлэгээ бататгаж, тодорхой сэдвүүдээр нэмэлт шинэ мэдээллүүд авлаа. Тухайлбал, уурхайчид ХАБЭА-н тухай хууль, инженер техникийн ажилтнуудын эрх үүрэг, Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, Аюул эрсдлийн тухай хууль, Хандлага, Цахилгааны аюулгүй ажиллагаа, техникийн шинэчлэл, засвар үйлчилгээ, байгаль орчны менежментийн систем, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гадаад зах зээлд гарах гэж буйIPO-ийн тухай ойлголт, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлага зэрэг сэдвийн хүрээнд сургагч багш нартайгаа харилцан ярилцаж, практик дадлага хийн, сургалтаа амжилттай өндөрлөлөө.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 700 гаруй ХАБ-ын ажилтантай болох зорилго тавилаа

SHARE