Насаа дарж, эмэгтэйчүүдтэй танилцах гэсэн эрийн хүсэлтэд татгалзжээ

Нидерландын Арнем хотын шүүх нэгэн жирийн бус хүсэлтийг авч хэлэлцэхэд хүрчээ. 1949 онд төрсөн эдүгээ 69 настай Эмиль Рателбанд хэмээх эр өөрийнхөө төрсөн огноог 20 насаар хойшлуулж 1969 онд төрсөн болгуулж өөрчлүүлэх хүсэлт гаргажээ. Залуу эмэгтэйчүүдтэй танилцахын тулд ийм хүсэлт гаргаснаа шүүх хурлын үеэр ний нуугүй хэлсэн байна.

Олон нийтийн сүлжээ, танилцах цахим хуудсуудад төрсөн огноогоо бодитоор нь бүртгүүлэхээр танилцах хүсэлт хандалт маш цөөн ирж байсан гэнэ.

“Өнөө цагт хүн хүйсээ, нэрээ солиулж болж байна. Тэгсэн хэрнээ яагаад насаа болохоор солиулж болдоггүй юм бэ?” хэмээн 49 настай болохыг хүссэн Рателбанд шүүгчээс асуужээ. Гэвч шүүх түүний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE