Талбай руу 34798 чихмэл баавгай шиджээ

Америкийн Хоккейн лигийн “Херши Беарз”-“Бингэмптон Дэвилз”-ий тоглолт хэдэн минутын турш завсарлахад хүрчээ. Талбайн эзэн  “Херши”-гийн довтлогч Райли Барбер гоол оруулсны дараагаар мөсөн талбай руу үзэгчид хэдэн мянган чихмэл баавгай шидсэн тул цуглуулж, талбайгаас гаргах ёстой болсон байна. Чихмэлүүдийг нэгтгэн тоолоход 34798 ширхэг байжээ. Энэ нь дэлхийн дээд амжилт юм.

Америкийн Хоккейн доод лигийн тоглолтын үеэр үзэгчид чихмэл тоглоом талбай руу шиддэг нь уламжлал болсон сайн үйлсийн аян юм. Эдгээр тоглоомыг эцэг эхгүй өнчин хүүхдүүдийг асрах санд хандивладаг уламжлалтай.

2017 онд мөн “Херши Беарз”-ын тоглолтын үеэр үзэгчид талбай руу 25017 ширхэг чихмэл баавгай шидэж байлаа.

news1.mn Р.Гэгээ

SHARE