Модрич: Роналдо, Месси хоёрын дараагаар энэ шагналыг хүртэж буйдаа бус…

33 настай хорват хагас хамгаалагч Лука Модрич “Алтан бөмбөг” шагналыг гардан авлаа. Тэрбээр тус шагналыг гардаад дараахь үгсийг хэлсэн юм.

“Хорватын шигшээ болон “Реал Мадрид”-д надтай хамт ажиллаж, тусалсан бүх хүнд талархаж явдгаа илэрхийлье. Мөн эхнэр хүүхэд, ойр дотныхондоо баярлалаа.

Багадаа би агуу багт тоглохсон гэж мөрөөдөж байсан ч “Алтан бөмбөг”-ийн талаар төсөөлж ч явсангүй. Энэ бол миний төсөөллөөс давсан зүйл.

Үнэхээр гайхалтай сайхан байна. Роналдо, Месси хоёрын дараагаар энэ шагналыг хүртэж буйдаа бус энэ шагналын төлөө маш авьяаслаг олон шилдэг хөлбөмбөгч өрсөлдсөн нь гайхалтай. Ямар нэгэн онцгой зүйл хийсэн болоод л би энэ шагналыг гардаж байх учиртай.

Агуу хөлбөмбөгчдийн дунд нэрээ бичүүлэх болсон минь нэр төрийн хэрэг юм. “Алтан бөмбөг” гардсан тэр агуу хөлбөмбөгчдийн тоонд багтсанаа бүрэн мэдрэхийг хүсч байна.

Амжилтын үндэс үү? Хэлэхэд хэцүү юм…Хөдөлмөр, хэцүү үед зүтгэж тэмцэж чадсан минь юм болов уу. Хүссэндээ хүрэхэд маш хэцүү байдаг. Гэвч үнэхээр хөдөлмөрлөж, зүтгэж чадвал эрт оройгүй боломж заавал гарч ирдэг. Тэр боломжийг л алдалгүй ашиглахад бэлэн байх ёстой” хэмээн Лука Модрич өгүүлжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE