У.Хүрэлсүх Ерөнхий сайд хэвээр үлдлээ

Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулган дөнгөж сая өндөрлөлөө. УИХ-ын гишүүдийн 54.8 хувийн саналаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ажлаа үргэлжлүүлэхийг дэмжсэн юм.

Чуулганд 73 гишүүн оролцож, бүгд өөрсдийн байр сууриа илэрхийлсний эцэст ийнхүү Засгийн газрыг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хийхийг дэмжлээ.

Эх сурвалж: News1.mn Б.ЗАЯА

SHARE