Унаач хүүхэд амиа алдсан хэрэгт торгуулийн ял оноожээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд өнгөрсөн наймдугаар сарын 19-нд болсон хурдан морины уралдааны үеэр хурдан морь унаач 8 настай Д гэх хүү уралдааны үед мориноос унаж амиа алдсан хэрэг гарсан.

Уг уралдаанд уяач Т нь уралдааны үед унаач хүүхдэд хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсгөөгүйн улмаас хүүхэд амиа алдахад хүрчээ. Энэ хэргийг Сүхбаатар аймгийн шүүхээс хэлэлцэж, Т-д торгуулийн ял оногдуулсныг тус аймгийн Прокурорын газраас мэдээлэв.

Эх сурвалж: news1.mn

SHARE