Л.Оюун-Эрдэнэ: АТГ М.Энхболдын хувийн компани болсноо нотоллоо

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын Тамгын газар, АТГ-аас түүнтэй холбоотой мэдэгдэл хийсний дараа шуурхай мэдээлэл хийлээ. Тэрээр:

-Өнөөдөр АТГ-ын мэдээллийг сая сонслоо. Минй хувьд маш баяртай байна. Өнөөдөр М.Энхболд гэдэг хүний заавраар АТГ ажиллаждаг нь нотлогдож байна. Өнөөдөр УИХ-ын дарга маань Дэгийн тухай хууль зөрчөөд 12:00 цагаас хойш чуулганыг хууль бусаар хуралдуулсангүй. Хэлэлцэх асуудал өөрсдийнх нь өргөн барьсан Засгийн газартай холбоотой асуудал байсан. Товчлуур нь хүрээгүй гэж ойлгож байгаа. Тиймээс Ёс зүйн хороог хуралдуулах шалтгаанаар чуулганыг хууль бусаар бойкотолсон. УИХ-ын дарга ирц хүрсэн байхад өөрөө орж ирээгүй. Монгол төрийн түүхэнд анхны тохиолдол болж байна. АТГ-ын мэдээлэлд нэг ч хүний нэрийг хэлж болохгүй шалгагдаж байгаа. Гэхдээ ганц Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн холбогдсоныг зарлаж байна. Зөвхөн энэ өгүүлбэрээс АТГ бол М.Энхболдын хувийн компани болсныг харуулж байгаа юм. Би олон удаа ярьж байсан. АТГ дээд зэргээр улстөрждөг байгууллага болсон. Өмнө нь Засгийн газрыг солих асуудал яригдаж байхад Тусгай хяналтын дэд хороог яг ингэж М.Энхболд дарга завсарлуулаад тухайн үед одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өөрийг нь тагнаж чагнасан гэдэг хэргийг тулгаж байсан. Яг өнөөдөр энэ сценари давхцаж байна. АТГ 60 тэрбумтай хоблоотой асуудалд дуугүй байдаг. Чингис самурай, Хөгжлийн банк, Нүүрсний мөрөгцөг алга болсон тухай, Ц.Элбэгдоржтой холбоотой асуудал, Бадаамжунай, М.Энхболдтой асуудлыг шалга гэхээр дув дуугүй алга болдог. Тэгсэн хэрнээ тэд утасдахаар шууд хөдөлдөг ийм нэг улстөрчийн дэргэдэх харъяа байгууллага болсон байна. Зунжингаа АТГ миний хойноос хөөцөлдөж байгаа. Төгөлдөр гэдэг нөхөр энэ ажиллагааг зохион байгуулж байгаа. М.Энхболд даргын томилсон Төв аймгийн хүн. Энхжаргал дарга ч гэсэн М.Энхболд гэдэг хүнийг хамгаалахын төлөө байдаг хүн. Гэхдээ өнөөдөр арай ч ийм дээрээ тулж болохгүй. Нэг ч удаа АТГ над руу утасдаагүй, нэг ч удаа байцаалт өг гэж хэлээгүй. Гэтэл өнөөдөр улс төрийн халуун уур амьсгалтай асуудал болж байхад зөвхөн намайг нэрлэх нь хэт улстөржсөн асуудал. Надтай болон миний хамаарал бүхий этгээдтэй холбоотоой нэг ч хүн ЖДҮХС-аас зээл аваагүй. Авах ч үгүй. Би нэг ч компанид дэмжсэн бичиг өгөөгүй. Над дээр ийм асуудал үүсгэж байна гэдэг, бичиг өгчихсөн, аль нэг компани дээр зээл авсан гишүүд дээр ямар албан болон албан бус дарамт ирж байгааг та бүхэн ойлгож байгаа байх. Миний мэдээлэл үнэн. УИХ-ын гишүүдийг дарамталж байгаа. Цаашид юу болохыг харъя. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг дуудаж байцаасан, хамаарал бүхий этгээдийг барьж хорьсон асуудал байгаа. Нэрийг нь дурдах нь зохисгүй гэж бодож байна. Маргааш багтаад хуулийн дагуу Засгийн газар, УИХ-ын асуудал нэг талдаа гарах байх. Үүний дагуу АТГ хэн хэн дээр ямар асуудал үүссэнийг тусгайлсан мэдээлэл хийнэ. Өнөөдөр УИХ-ын зарим гишүүдээс асуусан. Энэ талаар ярих уу гэж. Тэд бас айдастай байна гэлээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE