Сурагчдын амралтын хуваарийг баталлаа

 

БСШУСЯ-наас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацааг эцэслэж шийдвэрлэлээ. Тодруулбал,

  1. Аймаг, сум, тосгон, багийн сурагчид:
  • 2 дугаар улирлын амралт: Бүх ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног
  • 3 дугаар улирлын дундуур:Цагаан сарын амралт 1 долоо хоног
  • 3 дугаар улирлын амралт: Бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/
  • Зуны амралт:

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас

VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

  1. Нийслэлийн сурагчид:
  • 2 дугаар улирлын амралт: I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног. VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 6 долоо хоног
  • 3 дугаар улирлын амралт: Бүх ангийн сурагчид III сарын 16-наас IV сарын 07-ныг дуустал 1 долоо хоног
  • Зуны амралт:

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас

VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

 

SHARE