“АСЕМ”-аар хөрөнгө завшсан “17” энэ байна-1

Ази Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт “АСЕМ”-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд хийсэн эрсдлийн аудитыг Үндэсний аудитын газраас хийж, 395.7 тэрбум төгрөгийг хяналтгүй зарцуулсан гэж өнгөрсөн тавдугаар сард мэдэгдэж байв.

Хяналтгүй зарцуулсан 395.7 тэрбумын 290.8 тэрбумын зарцуулалттай холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн юм. Энэ асуудалд 17 хүнийг шалгах хүсэлтийг ч давхар хүргүүлсэн гэгддэг.

Түүний дараа зургадугаар сард АТГ-аас энэ хэргийн шалгалтын талаар тус газрын Мөрдөн шалгах хэлстийн дарга Э.ИдэрцогАСЕМ-тай холбоотой асуудлаар манай Мөрдөн шалгах хэлтэс дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгалтын ажиллагаа явагдаж байсан. Саяхан Үндэсний Аудитын газраас АСЕМ-тай холбоотой асуудлыг шалгаад тодорхой албан тушаалтнуудад холбогдох тодорхой мөнгөн дүнтэй асуудлуудыг ирүүлсэн. Хэрэгжсэн, зарцуулагдсан, мөнгө төгрөг төсөл хөтөлбөртэй холбоотой асуудлыг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа” гэж тайлбарлаж байлаа .

Ерөнхий аудиторын захирамжаар аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэжмээ авч, үр дүнг 2019 оны нэгдүгээр улиралд багтаан мэдээлэхийг ЗГХЭГ, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн банкны удирдлагуудад даалгасан байдаг.

Энэ мэдэгдлээс хойш хагас жилийн хугацаа өнгөрөв. Ямар албан тушаалтай, хэн гэгч 17 этгээд төсвийн хөрөнгийг хяналтгүй зарцуулж, хувьдаа ашиг хүртсэн нь тодорхойгүй байна. Харин олон нийтийн зүгээс тэдгээр 17 хүнийг ил болгож, хариуцлага тооцох хүлээлт өндөр хэвээр байна.

Тэгвэл тэдгээр 17 этгээд ямар албан тушаалтан, хэн гэгч байж болохыг аудитын байгууллагын дүгнэлтээс харах гээд оролдоцгооё.

 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭХ ҮҮСВЭРТЭЙ 17 КОМПАНИЙН 233.4 ТЭРБУМЫН ЗЭЭЛИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

Үндэсний аудитын газрын АСЕМ-д хийсэн шалгалтын 4 дүгээр хавсралт гэж бий. 290 890.9 сая төгрөгийн нийт үнийн дүнтэй, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулах шаардлагатай хөрөнгө, үйл ажиллагааны тухай жагсаалт юм.

Тус жагсаалтын хамгийн эхэнд арилжааны банкуудаар дамжуулан компаниудад олгосон зээлийн тухай мэдээлэл байна. Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудад олгосон зээлийн нийт төсөв нь 233425.4 сая гэжээ. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн нийт төсвийн дийлэнх хувь нь Хөгжлийн банкнаас зээл олгосон асуудал болж таарлаа. Хөгжлийн банкны эх үүсвэрээр дараах банкууд 17 ХХК-д ингэж зээл олгожээ.

 

Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж зээл авсан ХХК-ууд:

1.Скай Резорт ХХК-ийн АСЕМ Вилла цогцолборт-125 тэрбум.

2.Макс ложинг ХХК-ийн Рамада зочид буудалд-2.5 тэрбум

3.Макс хотелс ХХК-ийн Холидэй Инн Улаанбаатарт-24 496.1 сая

4.Пума империал ХХК-ийн Империал зочид буудалд-21 384.0 сая

5.Хурд интернэшнл ХХК-ийн Foir Point by Sheraton-14 тэрбум

6.Сэлбэ плаза ХХК-ийн UB Citu зочид буудал-967.8 сая

7.Хасэбэ-интернэшнл ХХК-ийн Цэцэг зочид буудал-1 612.5 сая

 

Голомт банкаар дамжуулж зээл авсан ХХК-ууд:

8.Чингис хаан цогцолбор ХХК-ийн Чингис зочид буудал-9.4 тэрбум

9.Дизайнер клуб ХХК-ийн Спрингс зочид буудал 3003.1 сая

10.Номадс Резиденс ХХК-ийн Notel nine Ulaanbaatar-12 296.9 сая

Улаанбаатар банкнаар дамжуулж зээл авсан ХХК-ууд

11.Сити тоувер хотел ХХК-ийн City tower зочид буудал-11 320.0 сая

 

Хаан банкаар дамжуулж зээл авсан ХХК-ууд:

  1. Амури Оргил ХХК-ийн Grand Hill зочид буудал-900 сая
  2. Премиум палас Улаанбаатар ХХК-ийн Премиум палас зочид буудал-

14.Континснтал ХХК-ийн Континснтал зочид буудал-800 сая

  1. Хаан палас ХХК-ийн Кемпински зочид буудал-729 сая

 

Төрийн банкаар дамжуулж зээл авсан ХХК-ууд:

16.Чингис хааны хүрээ ХХК-ийн Чингис хүрээ цогцолбор-6.5 тэрбум

17.Мика интерпрайз ХХК-ийн Мика зочид буудал-1 216.0 сая төгрөг

 

АРИЛЖААНЫ БАНКУУД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖ МӨНГӨ УГААСАН УУ?

Нийт 233 425.4 сая төгрөгийн зээлийг эдгээр 17 ХХК-д олгожээ. ингэхдээ Хөгжлийн банк арилжааны банкуудтай үнэт цаасыг жилийн 4 хувийн хүүтэйгээр худалдсан бөгөөд Хөгжлийн банкнаас арилжааны банктай дамжуулан зээлийн жилийн хүүг 4.5 хувиар тооцсон байна. Харин арилжааны банкууд дэд зээлдэгч болох компааниудтай жилийн 13-14 хувийн хүүтэй гэрээ хийжээ. Энэхүү хүүг тооцохдоо суурь 4.5 хувь дээр үнэт цаасны өртөг 4 хувь болон зээлдэгчийн маржин нэмсэн байна. хөгжлийн банк энэ хүүгийн нэмэлтийг дээр дурдсанаар АСЕМ Вилла цогцолборын зээлд хүлээн зөвшөөрч 2016 онл ТУЗ-ын 19 дүгээр тогтоол гарч бусад зочид буудлын зээлтэй холбоотой гаргасан эрх зүйн баримт байхгүй байжээ.

Үүнээс харахад арилжааны банкууд АСЕМ Вилла-гаас бусад компанид Хөгжлийн банкны зөвшөөрөлгүйгээр 4.5 хувийн хүүтэйгээр авсан зээлээ компаниудад 13-14 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн гэж ойлгогдож байна. Нэг төрлийн мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэж болохоор байна. АТГ-аас энэ үндэслэлээр Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Улаанбаатар, Төрийн банкны эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн бололтой.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны зөвшөөрлөөр олгогдсон АСЕМ Вилла цогцолборт олгосон 125 тэрбумыг хасвал 108.4 тэрбум төгрөгийн зээлийг өндөр хүүтэйгээр компаниудад зээлж мөнгө угаасан гэж үзэж болох үндэслэл харагдаж байна.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЗАЯА

SHARE