Хотын дарга С.Батболд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

НИТХ –аар хотын дарга Су.Батболдыг огцруулах асуудлаар НИТХ дахь АН-ын бүлэг өнөөдөр засварлага авсан.

Тэгвэл Хотын дарга Су.Батболд өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр гаргажээ.

Тэрээр хүсэлтдээ “Монгол Улсын Ерөнхий сайдаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд миний биеийг огцруулахаар санал гаргасан байна. Нийслэл Улаанбаатар хотын 1.5 сая оршин суугч иргэдийн төлөө тэдний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн харилцан хамтын ажиллагаа ойлголцол нэн чухал тул миний бие цаашид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нөхцөл боломжийг харгалзан үүрэгт ажлаас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс чөлөөлөгдөх хүсэлтийг үүгээр хүргүүлж байна.

Учир нь Төсвийн тухай хуулийн 8.5.2-т нийслэлийн 2019 оны төсвийг 2018 оны 12-р сарын 05-ны өдрийн дотор батлуулахаар хуульчилсан болно. Иймд нийслэлийн ирэх жилийн төсвийг зохих журмын дагуу батлуулсны дараа Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE