Ц.Элбэгдорж: Ийм шийтгэлд уучлал хэрэггүй

13 настай охиныг зүй бусаар хүчирхийлж амийг нь хөнөөсөн хэргийг өнгөрсөн долоо хоногт шүүхээр шийдвэрлэсэн. Шүүхээс хэрэгтнүүдэд бүх насаар нь хохир ял оноосон юм.

Олон нийтийн дунд ийм төрлийн хэрэг үйлдсэн хүмүүст цаазаар авах ял оноох ёстой гэсэн байр суурь өнөөг хүртэл байсаар байгаа билээ. Тэгвэл цаазаар авах ялыг халсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дээрх хэргийн шийдвэрлэлтийн талаар цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Монголын шүүх хүний эрхийг хамгаалсан, хуулийг дээдэлсэн шударга шийдвэр гаргаж байна. Бүх насаар нь хорих. Ийм шийтгэлд уучлал хэрэггүй” гэжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE