Ховор өвчний улмаас бүх насаа харанхуйд өнгөрүүлж буй эмэгтэй

АНУ-ын иргэн 54 настай Фатима Перес 250 мянган хүнд ганц тохиолддог ксеродерма хэмээх хэцүү өвчний улмаас бүх насаа харанхуйд өнгөрүүлж буй ажээ. Ксеродерма нь нарны гэрэл, байгалийн гэрэл мэдэрвэл арьсанд нь шууд түлэгдэж буй мэт нөлөө үзүүлдэг өвчин юм байна.

Доминиканы БНУ-д Фатима Перес төрсөн ч эх баригчид түүнийг ксеродерма өвчтэйг урьдчилж мэдэх аргагүй байсан тул төрмөгцөө амиа алдах ажээ. 20 насандаа өвчний улмаас юм харахаа бараг больж, бүх үс нь унасан байна.

Одоо Фатима гадагшаа бараг гардаггүй. Гарахдаа маш зузаан жинсэн өмдийг хоёр давхарлаж өмсөхийн зэрэгцээ өвдгөө давсан зузаан оймс, тохой өнгөрсөн урт бээлий углаж, мөн толгойдоо маш зузаан дуулга шиг малгай өмсөхөөс аргагүйд хүрдэг аж.

Фатимагийн ах нь яг ийм өвчтэй төрөөд амиа алдсан гэнэ.

“Эмч нар эхэндээ миний өвчний оношийг аав ээжид хэлэхдээ нарны гэрэл намайг алчихаж магадгүй гэдгийг тодохой хэлээгүй юм билээ. Тэрнээс болоод би бараг сохрох дөхсөн” хэмээн Фатима Перес өгүүлжээ.

Одоо тэрбээр гэрэл бууруулагчтай цонхныхоо наагуур зузаан хөшиг байнга татаастай амьдардаг. Тэгсэн хэрнээ л нарны гэрлээс хамгаалах тосыг хоёр цаг тутамд түрхэх ёстой байдаг ажээ. Мөн гэртээ байхдаа ч гэрлийн туяаны хүчийг хэмжигч тусгай багаж байнга биедээ авч явдаг гэнэ.

Фатима Перес өөртэйгээ адилхан ийм өвчтэй хүмүүст туслах XP Grupo Luz de Ezperanza сан байгуулж, бусаддаа тусалдаг юм байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE