“Талын түмэн адуу” арга хэмжээний үеэр орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид 50 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ

11 сарын 2-4-ний өдрүүдэд Батноров суманд зохион байгуулагдсан “Талын түмэн адуу” эвент арга хэмжээний үеэр АЗДТГ, ХХААГ-аас “Нэг суурин-Нэг бахархал” орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан юм.

Үүнд 19 иргэн гар урлал бэлэг дурсгал, цагаан идээ, гурил гурилан бүтээгдэхүүний төрлөөр оролцож 50 сая төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд Бэрх хотын үйлдвэрлэгч Г.Отгонжаргал, М.Мөнгөнбагана нар шилдгээр шалгарсан байна. Уг арга хэмжээг 2000 гаруй гадаад дотоодын жуулчид хүрэлцэн ирж сонирхжээ.

SHARE