Фэйсбүүк, инстаграмын ажиллагаанд зэрэг доголдол гарав

Арваннэгдүгээр сарын 20-ны орой дэлхийн өнцөг булан бүрийн хэрэглэгчдээс фэйсбүүк болон инстаграм ажиллахгүй байгаа тухай олон мянган гомдол зэрэг иржээ. Фэйсбүүк, инстаграмын ажиллагаа Улаанбаатарын цагаар 20:00-ийн үеэс доголдож, улмаар 00:00 цагийн үед эргэн хэвийн байдалдаа оржээ. АНУ, Бразил, Франц, Нидерланд, Турк, Филиппин зэрэг улсын хэрэглэгчид түлхүү гомдол мэдүүлсэн гэнэ.

Монголд ч бас хэсэг хугацааны турш фэйсбүүкийн зураг дүрсжилт дээр асуудал үүссэнийг тэмдэглэжээ. Фэйсбүүкийн зүгээс ажиллагаанд нь доголдол гарсныг хүлээн зөвшөөрөөд засч, хэвийн байдалд нь оруулах тал дээр ажиллаж буйг мэдэгдсэн байна.

Өнгөрсөн аравдугаар сарын эхээр фэйсбүүк мөн доголдож, дэлхий даяар 40 минут орчим ажиллагаа нь түр саатсан удаатай.

News1.mn Р.Гэгээ

SHARE