Алина Загитова: Гутарсандаа ууж идэж болохгүй бүхнийг хэрэглэсэн…

Олимпийн аварга ОХУ-ын урангулгагч Алина Загитова Москвад болсон Гран-Прид түрүүлснээр энэ улирлын финалын цувралд шалгарч чадлаа. Олимпийн аварга болсноосоо хойш амжилт муутай гулгаж, энэ оны ДАШТ-д тавдугаар байрт орсноор тамирчны замналаа өндөрлүүлэх дөхснөө тэрбээр ярьжээ. Дашрамд дурьдахад, сүүлийн хэдэн сарын хугацаанд Алина Загитова долоон сантиметр өсөөд байгаа ажээ.

“ДАШТ-ий үзүүлбэрийнхээ дараагаар би зочид буудлын өрөөндөө  гүйж ороод, ууж идэхийг хориглодог бүхнийг хэрэглэсэн. Шоколад идэж, ундаа уулаа. Согтууруулах ундаа биш шүү, хийжүүлсэн ундаа. Тэгээд уйлаад л байлаа. Удаан уйлсны эцэст тайвширч саяхан идэж уусан болохгүй зүйлсийг биеэсээ гаргаж хаяхын тулд их ачаалалтай хурдтай гүйсэн.

Тамирчны замналаа үргэлжлүүлэхийг хүссэн. Гэвч зарим хүмүүс бүр олимпийн наадмаас хойш л “Одоо болно. Чи олимпийн аварга болчихлоо. Спортоо орхи” гэж ятгана. Харин ДАШТ-ий дараагаар үнэхээр спортоо орхих талаар бодож үзсэн. Больчихмоор, орхичихмоор олон ч шалтгаан байлаа. Тэр үед дасгалжуулагч шийдвэрийг намайг өөрөө л гарга гэсэн. Гэвч дасгалжуулагчтай сайтар ярилцсаны эцэст надад дахиад гулгах, өрсөлдөх хүсэл төрсөн.

Сүүлийн үед огцом өсч байгаа болохоор  өвдгөндөө боолттой бэлтгэл хийж байгаа. Энэ удаад би тийм гайхалтай гулгасангүй. Сүүлийн үсрэлт дээрээ алдчихлаа. Гэхдээ түрүүлсэндээ баяртай байна” хэмээн Алина Загитова өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE