Исландын Ерөнхийлөгч пиццатай тэмцэлдсэндээ ард түмнээсээ уучлалт гуйв

 

Исландын Ерөнхийлөгч Гвудни Йоханнессон ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйлаа. Хавайн пиццаны эсрэг түүний “тэмцэл” байж болох зааг хэмжээг давчихсныг тэрбээр хүлээн зөвшөөрсөн байна.

2017 оны хоёрдугаар сард Гвудни Йоханнессон дунд сургуулийн сурагчидтай уулзахдаа “Ханборгоцой гоё амттай жимс. Гэхдээ ханборгоцойтой пиццанд би үнэхээр дургүй. Болдогсон бол ханборгоцойтой пиццаг бүрэн хориглочихмоор байна”  гэж өгүүлжээ. Үүний дараагаар Исландын төдийгүй дэлхийн хэвлэлүүд түүнийг шүүмжилж, “галлаж” эхэлсэн юм.

Тиймээс тэрбээр ард түмнээсээ уучлалт гуйж ийн мэдэгджээ.

“Пиццандаа ханборгоцой хийх иргэдийн эрхийг би хаах эрхгүй. Иймдээ ч би баяртай байна. Ерөнхийлөгч  хэмжээлшгүй их эрх мэдэлтэй байх ёсгүй. Өөрт таалагдаагүй бүхнээ хааж, хорих эрх Ерөнхийлөгчид байсан бол би энэ албан тушаалыг хашихгүй . Тийм оронд ч амьдрахыг хүсэхгүй.  Харин пиццаны тухайд бол далайн гаралтай бүтээгдэхүүнтэй пиццаг зөвлөе. Исланд бол далайчдын орон. Тиймээс би ийм зөвлөгөө өгч байна. Ханборгоцойтой пиццаны тухайд хэт нэг талыг хэт барьсан зүйл хэлсэндээ уучлалт гуйя” хэмээн тэрбээр мэдэгджээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE