Шөнийн клубт үнэгүй үйлчлүүлэхийн тулд овгоо сольжээ

 

Их Британийн Шеффилд хотын Их сургуулийн сэтгэл судлаачийн хоёрдугаар курсын оюутан бүсгүй Кортни Пауэлл нэгэн орой согттолоо ууж наргижээ. Тэр найзуудынхаа хамтаар The Leadmill шөнийн клубт орж наргисан юм байна. Гэтэл тэнд нэгэн сонирхолтой уралдаан өрнүүлж таарч.

Овог нэрээ тус клубын нэрээр сольсон тохиолдолд насан туршдаа үнэгүй үйлчүүлэх Алтан картыг олгож байсан гэнэ.

“Би их халамцуу байсан болохоороо  “Чөтгөр аваг, яагаад болохгүй гэж?” бодсон юм. Тэгээд л овгоо солиулчихсан. Гэхдээ маргааш өглөө нь сэрээд зүүдэлсэн шиг санагдсан. Ингээд сандраад интернэтэд ортол миний хаягаар овгоо солиулсан тухай мэдээлэл ирүүлчихсэн байсан” хэмээн Кортни Лидмилл өгүүлжээ.

Эхэндээ түүний энэ үйлдлийг эцэг эх нь тун таагүй хүлээн авсан ч дараа нь хөгжилтэй явдал гэж инээлдэцгээжээ. Кортни ч одоо хийсэн хэрэгтээ огт гэмшихгүй байгаа гэнэ. Ямартай ч алтан карттай болсон бүсгүй үнэгүй үйлчлүүлэх эрхээ эдэлж буй ажээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE