Казахстаны аварга жүдоч нүүрсний уурхайд амиа алджээ

Уран гулгагч Денис Тен амь үрэгдсэнээс хойш Казахстаны бас нэгэн шилдэг тамирчин Жасулан Абиев бусдын гарт амиа алдсан тухай мэдээ түглээ.

Арваннэгдүгээр сарын 12-нд Семей хотын ойролцоо орших нүүрсний уурхайд Казахстаны жүдо бөхийн хошой аварга Жасулан Абиев бусдын гарт амь үрэгджээ.  Уурхайгаас нүүрс авах дугаарын төлөө нэг эртэй маргалдан муудалцаж, нударга зөрүүлсэн нь үхэлд хүргэжээ. Абиев тархиндаа авсан гэмтлийн улмаас нас барсан байна. Гэмт этгээдэд хүн амины хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.

Абиев нь 60 кг-ын жинд барилддаг байсан бөгөөд сүүлийн үед бизнес хийх болжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE