Алдар нэрээсээ залхсан Тейлор Свифт чемоданд орж зөөлгөх болжээ

Америкийн поп дуучин бүсгүй Тейлор Свифтийг олны өмнө харагдахгүй гэсэндээ чемоданд орж аялдаг болсон талаар хэвлэлүүд мэдээлэх болсон. Тэгвэл Vogue-д өгсөн ярилцлагадаа дуучин Зейн Малик үүнийг гэрчилжээ.

“2017 оноос хойш л Свифт хайрцаг шиг юманд орж ийш тийш явах болсон. Папараццчид болон олны анхаарлаас зугтаж байгаа нь тэр” хэмээн Зейн Малик өгүүлжээ.

2017 онд дуучин Адель мөн иймэрхүү үйлдэл гаргасан удаатай. Тэрбээр аялан тоглолтын өмнө шүтэн бишрэгчдэдээ харагдахгүйн тул том хайрцгаар хүргүүлсэн юм.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE