Женнифер Лопес Катарт 20 минутад 2 сая ам.доллар халаасалжээ

 

Катарт дэлхийн хамгийн том худалдааны төв Doha Festival City үүдээ нээхдээ дэлхий дахины анхаарлыг гойд татсан ёслолын ажиллагаа хийхээр төлөвлөжээ. Үүний тулд дуучин Женнифер Лопесийг урьж, 20 минут үг хэлэхийг хүсээд 2 сая ам.доллар амласан байна.

Худалдааны төвийн нээлтэд оролцсон олны өмнө Женнифер Лопес эмэгтэйчүүдийн эрхийн тухай сэдвээр үг хэлжээ. Үг хэлснийхээ дараагаар дуучин Катаруудын бэлдсэн тусгай онгоцоор гэр рүүгээ харьсан гэнэ. Гэлээ ч түүнийг онгоцонд суухаас өмнө Qatar Airways компаниас бичил ярилцлагад оролцвол 1.5 сая ам.доллар өгье гэсэн санал тавьжээ. Дуучин саналыг бодолцож үзэхээ мэдэгдээд нисч бодсон байна.

Doha Festival City нь Персийн булангийн төдийгүй дэлхийн хамгийн том худалдааны төв. Нийтдээ 600 мянган кв/метр талбайтай тус төвд 500 дэлгүүр зэрэг ажиллах боломжтой гэнэ. Мөн энд хүүхэд залуучуудын сонирхлыг татах олон уралдаан, тоглоом бий аж.

News1.mn Р.Гэгээ

 

 

.

 

 

SHARE